tanin medehui

2012-05-24

Үндэсний бөх

Монгол үндэсний бөх бол монголын ард түмний түүхэнд үлдсэн урт удаан жилийн хөгжилтэй,  монгол туургатны хүсэл эрмэлзэл, амьдрал тэмцлийг гэрчилж чадах бодит баримт болсон үнэт эрдэнэ юм.

Монгол бөхийн барилдааныг хүн төрөлхтний шинэхэн тулгар цаг балар эртний чулуун зэвсгийн үе ба улаан гар, нүцгэн биеэрээ ан араатантай тулалдаж байх үеэс уламжлагдан ирсэн гэж үзэж болох үндэстэй. Ямар учраас гэвэл өнөөдрийг хүртэл уламжлагдсан гараа, дэвээ, өрөө, шаваа, алдар цол олгох гээд олон шинж үүнийг гэрчилж байна.

Эртний хүмүүс ан араатантай тэмцэж амь эрсэдсэн ба ялсан тухай бие биедээ хэлэх хэлгүй болохоор дүрслэн үзүүлдэг байжээ. Хээрийн зэрлэг араатанг гэрийн тэжээвэр болгоход монгол бөхийн барилдааны үүсэл оролцоно. Чадалтай эр зоригтой, хурдан шаламгай, авхаалжтай чийрэг биетэй эрчүүд тэр үеийн амьдралын чухал үүргийг гүйцэтгэж байсан. Отог омгоор аян дайнд мордох үед ч тийм эрчүүд аравт, мянгатыг даргалдаг байжээ.  

Монгол үндэсний бөхийн гараа, дэвээ, шавах, өрөх явдал нь хүчит амьтан үлгэрийн шувуу хангарьд, мөн бүргэд, харцага, шонхорыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлдэг нь энэ спорт өнө эртний түүхтэйг харуулдаг. Мөн монголчууд хүчит бөхчүүдээ аварга, арслан, гарьди, харцага, начин, шонхор, тулгат, шандаст цолыг хүртээж мөнхжүүлдэг нь эртний хүмүүс ан амьтан жигүүртэн шувуудыг бишрэн амьдардаг байсантай холбоотой.

Ийнхүү олон зууны туршид Монгол үндэсний бөх нь хүн төрөлхтний хэрэгцээнээс үүсэн гарч хөгжлийнхөө зүй тогтлоор ард түмнийхээ бахархал болон үлдсэн. Ард түмэн өөрсдөө бий болгосон, ард түмэн  өөрсдөө хадгалж авч ирсэн, ард түмний соёлын үнэт өв эрдэнэ, урлаг, спорт юм.
  

Зан үйл
Баяр наадмын тухай хуулиасҮндэсний бөхийн дүрэм
Бөхийн шинжЗасуул

Улсын цолтонгууд
Дархан аваргаДаян аварга
Далай аваргаАварга
АрсланГарьд
ЗаанХарцага
Начин

Наадмын оноолт
19211922
19231924
19251926
19271928
19291930
19331934
19351936
19371938
19391955
19561957
19581959
19601961
19621963
19641965
19661967
19681969
19701971
19721973
19741975
19781979
19801982
19831984
19851986
19871988
19891990
19911992
19931994
19951996
19971998
19992000
20012002
20032004
2005
Нийтэлсэн-Ундрахэрдэнэ
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

зөвөлгөө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax